СНҮҮКЕР БИЛЛИАРДЫН ТЭМЦЭЭН БОЛОВ

2019.11.11. Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос жил бүр зохион байгуулагддаг “Снүүкер биллиард”-ын тэмцээнийг энэ жилээс эхлэн спортын дэд мастер, өмгөөлөгч Э.Ганхөлөгийн нэрэмжит болгосон бөгөөд 2019.11.09-ний өдөр “Бодь” снүүкер клубт амжилттай болж өнгөрлөө. “Снүүкер биллиард”-ын тэмцээнд Дархан-Уул, Завхан аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл болон Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн нийт 15 хуульч, өмгөөлөгч оролцжээ.

Тус тэмцээний эрэгтэй төрөлд Тэргүүн байрыг Өмгөөллийн “Юнайтед Партнерс” ХХН-ийн зөвлөх Б.Пүрэвням, Дэд байрыг “Юнайтед Партнерс” ХХН-ийн захирал Г.Орхон, Гутгаар байрыг “Юнайтед Партнерс” ХХН-ийн өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнэ нар тус тус эзэлсэн байна. Энэ нь нэг хуулийн нөхөрлөлөөс эхний гурван байрыг эзэлсэн амжилтыг үзүүлсэн онцлогтой тэмцээн болов. Эмэгтэй төрлийн Тэргүүн байрт өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс, Дэд байрт өмгөөлөгч Д.Батдулам, Гутгаар байрт өмгөөлөгч Ж.Уранчимэг нар тус тус шалгарчээ. “Снүүкер биллиардын тэмцээн”-ийг ивээн тэтгэсэн өмгөөлөгч Э.Ганхөлөг захиралтай Өмгөөллийн “Landman consulting” ХХН-ийн хамт олонд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нийт гишүүдийн өмнөөс талархал илэрхийлье.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-11-11T05:27:08+00:00 November 11th, 2019|