2019.11.12. Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн хурал 2019.11.16-ны өдрийн 10:00 цагт “НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ТАНХИМ”-д зохион байгуулагдана.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
- Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн 3 жилийн товч тайланг хэлэлцэх;
- Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ээлжит XVII Их хуралд нийслэлээс сонгогдох 133 төлөөлөгчийг санал хураалтаар сонгоно.
Жич: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ээлжит XVII Их хурлын төлөөлөгчөөр сонгогдох өмгөөлөгч нь Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд бүртгэлтэй, мэргэжлийн болон ёс зүй, татварын зөрчилгүй байх шалгуурыг хангасан байх шаардлага тавигдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7012-6862, 7012-6861 дугаараас лавлана уу.
НИЙСЛЭЛИЙН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨЛ