НИЙСЛЭЛИЙН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛОВ

2019.11.16-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулагдсан Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн хуралд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батзоригт, Д.Батсүх, З.Сүхбаатар, Б.Оюу-Эрдэнэ, Ц.Гансүх, Д.Цэндсүрэн, Хяналтын зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан, М.Баасанбат, Ж.Ариунаа болон 160 орчим хуульч, өмгөөлөгчид оролцлоо.

Хурлын үеэр Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн 2017-2019 оны гурван жилийн ажлын тайланг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ч.Жадамба товч танилцуулж, хуралд оролцсон өмгөөлөгчдөд мэдээ мэдээлэл хүргэв.

Хурлын төгсгөлд Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн хуралд ирж оролцсон 150 өмгөөлөгчид Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ээлжит XVII Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсоныг дуулгая.

Жич: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ээлжит XVII Их хурал 2019.11.22-ны Баасан гарагт зохион байгуулагдана.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-11-16T14:14:23+00:00 November 16th, 2019|