МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ИХ ХУРАЛ БОЛНО

2019.11.19. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ээлжит XVII Их хурал 2019.11.22-ны өдрийн 08:30 цагт “Танан” төвийн хурлын танхимд зохион байгуулагдана. Ээлжит XVII Их хурлын арга хэмжээг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батзоригтоор ахлуулсан ажлын хэсгийн гишүүн 25 өмгөөлөгчид зохион байгуулж байгаа бөгөөд хурлын заалны төлбөр, өдрийн цай, хүлээн авалтын урлагийн тоглолт зэрэг зардлуудыг хариуцаж, хандив болгож байгааг дуулгая.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ээлжит XVII Их хурлын үйл ажиллагаанд зориулж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Р.Оюунцэцэг, Н.Одонтуяа, Б.Дашдорж, Н.Мөнхцэцэг, Ч.Болдбаатар, Б.Тэнгис, З.Цэнгэнбаяр, Б.Цолмон-Эрдэнэ, Ц.Алтанзаяа, В.Ганболд, Д.Батбаяр нар тус бүр 500.000 төгрөгийн хандив өргөсөнд  Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл болон нийт гишүүдийн өмнөөс талархал илэрхийлье.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос зохион байгуулж байгаа бүхий л үйл ажиллагааг гишүүн өмгөөлөгчид байнга дэмжин тусалж, хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрч байдаг сайхан уламжлалтай билээ. Хандив өргөсөн өмгөөлөгчид болон ажлын хэсэгт орж ажиллаж буй нийт гишүүддээ сайн сайхныг хүсэн ерөөе.

Жич: Их хурлын төлөөлөгчдөд 2019.11.20-ны өдөр мандат олгоно. Төлөөлөгчид 3% цээж зурагтай ирнэ үү.

Хүлээн авалтын такс:  60.000 төгрөг.

Холбоо барих: 7012-6862, 7012-6861, 8019-4411 /С.Уранжаргал/, 9906-0459 /Ц.Мөнхтуяа/

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

2019-11-19T08:20:03+00:00 November 19th, 2019|