МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ XVII ИХ ХУРАЛ БОЛОВ

2019.11.24. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ээлжит XVII Их хурал “Танан” төвийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдаж, нийслэл, орон нутгийн 250 төлөөлөгчид оролцлоо.

Ээлжит XVII Их хурлын арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар 3 жилийн үйл ажиллагааны тайланг танилцуулж, Хяналтын зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны санхүүгийн тайланг нийт төлөөлөгчдөд танилцуулсан юм.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ээлжит XVII Их хурлаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч болон Удирдах Зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацааг Өмгөөллийн тухай хуулийн дагуу зохион байгуулагдах Анхдугаар их хурлаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийг сонгох өдөр хүртэл бүрэн эрхийн хугацааг сунгах тогтоолыг батлав. Түүнчлэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны эрх үүрэг болон эд хөрөнгийг шинээр байгуулагдах Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд шилжүүлэх үүргийг одоо ажиллаж буй Удирдах Зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2019-11-24T10:11:09+00:00 November 24th, 2019|