Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Шинэ жилийн баярын цэнгүүн 2019 оны 12-р сарын 16-ны өдөр “THE GRAND HILL HOTEL”-д зохион байгуулагдах гэж байна. Шинэ жилийн баярын цэнгүүний үеэр 2019 оны Шилдгийн шилдэг 4 номинацийг тодруулах ёслолын арга хэмжээ болно. Үүнд: “Оны шилдэг өмгөөлөгч”, “Оны энэрэнгүй өмгөөлөгч”, “Оны шилдэг тамирчин”, “Оны шилдэг хандивлагч”-ийг тус тус шалгаруулах тул та бүхэн 2019 оны 12-р сарын 12-ны дотор дараах шалгуурыг хангасан бичиг баримтыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ажлын албанд ирүүлнэ үү.
“ОНЫ ШИЛДЭГ ӨМГӨӨЛӨГЧ”:
- Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүний татварын болон ёс зүйн зөрчилгүй байх;
- Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон байдал;
- 2019 онд Иргэн болон Захиргааны хэргийн шүүхээр нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргуулсан байдал;
- 2019 онд цагаатгах тогтоол гаргуулсан байдал;
- Олон улсын болон дотоодод зохион байгуулагдсан онол практикийн бага хуралд оролцсон байдал;
- Нийгмийн сайн сайхны төлөөх аян, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон байдал;
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажил бичиж, хэлэлцүүлсэн эсэх;
- Албан байгууллага болон иргэний талархал хүлээсэн байдал /тодорхойлолт байж болно/
“ОНЫ ЭНЭРЭНГҮЙ ӨМГӨӨЛӨГЧ”:
- 2019 онд иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгсөн байдал;
- Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүний татварын болон ёс зүйн зөрчилгүй байх;
- Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон байдал;
- Нийгмийн сайн сайхны төлөөх аян, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон байдал;
- Албан байгууллага болон иргэний талархал хүлээсэн байдал /тодорхойлолт байж болно/
“ОНЫ ШИЛДЭГ ТАМИРЧИН”:
- 2019 онд гадаад болон дотоодын тэмцээнд амжилт гаргасан байдал;
- Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүний татварын болон ёс зүйн зөрчилгүй байх;
- Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон байдал;
“ОНЫ ШИЛДЭГ ХАНДИВЛАГЧ”:
- 2019 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагааг дэмжиж хандив, тусламж үзүүлсэн байдал;
- Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүний татварын болон ёс зүйн зөрчилгүй байх;
- Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон байдал;
- Хууль эрх зүйн ном, сэтгүүлд хандив өргөсөн байдал;
- Нийтэд тустай үйл ажиллагаанд оролцож, төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн байдал;
зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзэж, шилдгүүдийг шалгаруулах болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70126861, 70126862, 70127491 дугаараас авна уу.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО