“iLAW WORLD” үйлчилгээг Солонгос улсад танилцуулж, албан ёсны нээлтээ хийлээ

Мэдээлэл, технологийн тодотголтой 21-р зуунд та бидний авдаг уламжлалт ажил, үйлчилгээ болон бизнесийн салбарт “технологийн шийдэл” аль хэдийн нэвтэрч, салшгүй нэгэн хэсэг болсон нь дэлгүүрээс худалдан авалт хийх, банкны үйлчилгээ авах, мөнгөн зээл авах, захидал, албан бичиг илгээх, хүмүүс хоорондын харилцаа холбоо зэрэг нь бүхэлдээ цахим хэлбэрт шилжиж, эдгээр нь иргэдийн өдөр тутмын хэрэгцээ, шаардлага болсон байна.

“iLAW платформ” нь Монголын хууль зүйн салбарт тэр тусмаа хуулийн технологийн салбарт ажиллаж буй хуульч, программ хөгжүүлэгч залуусын оюуны бүтээл бөгөөд хууль зүйн уламжлалт үйлчилгээг цахим хэлбэрт оруулан, хэрэглэгчийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран, хүссэн үедээ, хүссэн газраасаа хэрэгцээт хууль зүйн үйлчилгээгээ мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс бага үнээр авах боломжийг олгосон юм. Тэдний нэвтрүүлсэн үйлчилгээг дурдвал:

  • Хууль зүйн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй олгох
  • Хуульч, өмгөөлөгчтэй чатлан үнэ төлбөргүй зөвлөгөө, тусламж авах
  • Гэрээ, баримт бичгийг цахимаар шууд хэрэглэх, авах
  • Хуульчтай шууд видео дуудлага хийх
  • Хууль зүйн баримт бичгийг өөртөө зориулан захиалах
  • Хууль зүйн баримт бичгийг худалдаалах

“iLAW платформ”-ын үйлчилгээг 2019 оны 09-р сараас нийтэд санал болгож эхэлснээс хойш 24,000 орчим хэрэглэгчдэд дээрх үндсэн 6 үйлчилгээг амжилттай хүргэж ажилласаар байна.

Монголдоо анхлан хууль зүйн үйлчилгээг иргэдэд цахим хэлбэрээр, цогцоор нь санал болгодог “iLAW платформ” нь үйлчилгээнийхээ цар хүрээг тэлж, “iLAW WORLD” үйлчилгээний “KOREA” цоо шинэ үйлчилгээг БНСУ-д ажиллаж, амьдарч буй нийт Монголчууддаа танилцуулж, албан ёсны нээлтээ хийлээ.

2019 оны 12-р сарын 01-нд БНСУ-ын Сөүл хотод танилцуулагдсан “iLAW WORLD KOREA” үйлчилгээ нь “iLAW платформ”-оос үзүүлж буй үндсэн 6 үйлчилгээн дээр суурилсан, БНСУ дахь монголчуудад нийтлэг тулгардаг хуулийн асуудлыг дээр дурдсан хялбар арга, хямд зардлаар Солонгос, Монгол хуульч, өмгөөлөгч, орчуулагч, нотариатч оролцуулан цогцоор нь шийдвэрлэх багц үйлчилгээ юм.

Мөн энэхүү нээлтийн үйл ажиллагааны үеэр иргэн бусдаар төлөөлүүлж ажил, үйлчилгээгээ гүйцэтгүүлэх боломжийг олгосон 7 дахь цэс буюу “ТӨЛӨӨЛӨЛ”-ийн үйлчилгээг танилцууллаа.

Хэрэв та болон таны эргэн тойрон дахь хүмүүст

  • Визний асуудал тулгарсан;
  • Ажил хийсэн цалингаа авч чадахгүй;
  • Үйлдвэрлэлийн осол, даатгалын үйлчилгээтэй холбоотой нөхөн төлбөрийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй;
  • Гэмт хэрэгт холбогдсон;
  • Монгол улсын болон БНСУ-ын иргэнтэй гэр бүл болох, салах, овог нэр өөрчлөх эсхүл эд хөрөнгийн маргаан үүссэн;
  • Монгол улсад заавал очих шаардлагагүйгээр гэр бүл, эд хөрөнгө, орон байр, зээлийн төлбөртэй холбоотой асуудлаа шийдвэрлэх шаардлага тулгарсан;
  • Бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт татах шаардлагатай болсон;

Дээрх болон бусад асуудлыг “iLAW WORLD KOREA” үйлчилгээг ашиглан шийдвэрлэх боломжтой!

Нээлтийн арга хэмжээний үеэр БНСУ дахь Монгол улсын ЭСЯам болон БНСУ-ын хуулийн фирмийн төлөөлөгч, өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч 1,000 орчим Монголчууд хүрэлцэн ирж, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцан, шинэ хэрэглэгчээр бүртгүүлэв.

  • Эрх зүйн ухаалаг үйлчилгээг иргэн бүрт хүргэнэ
  • Android утсанд татах http://bit.ly/35eI1Nc
  • iPhone утсанд татах https://apple.co/2MpUSDp

Facebook: https://www.facebook.com/ilawMN
Instagram: https://www.instagram.com/ilaw_mn
Twitter: https://twitter.com/ilaw_mn

 

2019-12-03T02:03:00+00:00 December 3rd, 2019|