2019.12.09. НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Авилгатай Тэмцэх Газраас “Шударга байдал ба олон нийтийн итгэл” хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг “Blue sky tower”-т зохион байгуулав. Тус нэгдсэн зөвлөгөөнд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүх, Г.Оюунцэцэг, З.Сүхбаатар, Ц.Гансүх, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ч.Жадамба болон Улсын дээд шүүх, ШЕЗ, Улсын Ерөнхий Прокурорын Газар, ЦЕГ, ШШГЕГ зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Зөвлөгөөний үеэр ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Авлигын эсрэг эрх зүйн шинэтгэл”, Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр “НҮБ-ын Авлигын эсрэг конвенц ба Шүүх эрх мэдэл”, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Ганболд “Өмгөөлөгчийн ёс зүй, хариуцлага”, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар “Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгахад тулгарч буй асуудал, олон нийтийн итгэл” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Авлига, албан тушаалын гэмт хэргийг АТГ харьяаллын дагуу мөрдөн шалгадаг боловч хуулийн бусад байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо, амьд харилцаа зайлшгүй шаардлагатай байгааг онцлон тэмдэглээд хуулийн байгууллагуудын хооронд үүсээд байгаа хууль, эрх зүйн болон практик хүндрэлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал бодлоо солилцлоо.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2019-12-09T10:36:50+00:00 December 9th, 2019|