ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЛЭЭН АВАХ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

2019.12.31. Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос Өмгөөллийн тухай хууль хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээг 2019.12.30-ны өдөр Чингис хаан зочид буудлын “Өргөө” танхимд зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, УЕП-ын туслах прокурор Б.Бат-Орших, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор /Ph.D/ Б.Галаарид, ХЭҮК-ын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, ХЗҮХ-ийн захирал С.Энхцэцэг, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор /Ph.D/, дэд профессор П.Амаржаргал, ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Л.Нямдаваа, СХД-ийн Засаг даргын орлогч А.Оюунчимэг, ХЗДХЯ-ны мэргэжилтэн Т.Нарантунгалаг, УИХ дахь МАН-ын бүлгийн референт, хуульч Б.Жамбал, гавьяат хуульч Ж.Яринпил, Г.Оюунцэцэг, Ц.Цэрэнжээ, П.Сарантуяа нар болон Дорнод, Төв, Хэнтий, Орхон, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Дархан, Сэлэнгэ, Налайх дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн төлөөлөл, Өмгөөллийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажилласан Ажлын хэсгийн гишүүд, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн өмгөөлөгчид зэрэг нийт 160 гаруй хуульч, өмгөөлөгчид оролцов.

Арга хэмжээг нээж Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар үг хэлж, “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2019 оны 12-р сарын 30-ны өдрийн №49 /1102/ нийтлэгдсэн Өмгөөллийн тухай хуулийг гардаж авлаа. Энэ үеэр ерөнхийлөгч Б.Ганбаатар Өмгөөллийн тухай хуулийн төслийг боловсруулах ажилд оюун ухаан, бие сэтгэлээ зориулан идэвхийлэн оролцож, үнэтэй хувь нэмэр оруулж ажилласан хуульч, өмгөөлөгчдөд талархал гардуулсан юм.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2019-12-31T06:20:27+00:00 December 31st, 2019|