БНСУ-ЫН ЭСЯ-НЫ КОНСУЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2020.01.13. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар БНСУ-ын Элчин сайдын яамны консул /зөвлөх/ Кил Ганмүгийг хүлээн авч уулзав. Уулзалтад Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ч.Жадамба, Гадаад харилцааны менежер Г.Улаанбаатар, “Өмгөөлөгч” сэтгүүлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Эрдэнэчимэг, Өмгөөллийн “Эл Би партнерс” ХХН-ийн захирал Лим Тэсү, өмгөөлөгч Г.Буян нар байлцлаа. Уулзалтын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбоо БНСУ-ын Элчин сайдын яамтай цаашид өмгөөлөгчдөд виз олгох асуудлыг түргэн шуурхай, хүндрэл, чирэгдэлгүй үйлчлэх боломжийн талаар санал нэгдэж, хамтран ажиллахаар боллоо.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2020-01-13T07:40:49+00:00 January 13th, 2020|