ӨМГӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД

2020.02.10. Шинэ коронавирусын халдвар буурахгүй, дэгдэлт идэвхжиж байгаа тул эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн:

  • Гараа сайтар савандаж угаах
  • Спиртэн суурьтай гар ариутгагч – санилтол хэрэглэх
  • Албан байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалт тогтмол зүүх
  • Халуурах, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох, суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах
  • Зэрлэг болон гэрийн тэжээвэр амьтанд хамгаалалтгүй ойртохгүй байх
  • Хувийн ариун цэврийг сайтар сахихыг ЭМЯ-аас анхааруулж буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн дээрх зааврыг ягштал мөрдсөнөөр өөрийгөө болон гэр бүл, найз нөхөд, хамт олноо коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж,  өөрсдийн үнэт зүйл болсон эрүүл мэндээ хамгаалахад чухал алхам болох юм.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

 

2020-02-10T09:40:24+00:00 February 10th, 2020|