ЭРХЭМ ХУУЛЬЧ ӨМГӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД

2020.02.12. Монгол улсын ерөнхийлөгчийн “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зарлиг гаргасантай холбогдуулан нэгэн УРИАЛГЫГ та бүхэнд санал болгож байна.

Энэхүү үйл явдал нь давагдашгүй хүчин зүйл болж байгаа тул Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн Хоёрдугаар бүлгийн Зургадугаар зүйлийн 6-д “давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх” зааснаар Хуульч өмгөөлөгч та бүхэн үйлчлүүлэгчдийнхээ аливаа эрсдлээс хамгаалахын тулд:

-Банкны зээл
-Түрээсийн төлбөр
-Зээлийн хүү зэрэг хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл байж болохыг хуульчийн үүднээс судалж, энэ ард иргэдийн нуруун дээр бодитой тулгараад байгаа хүндрэлтэй асуудлыг анхааралдаа авч, санаачилга гаргавал үйлчлүүлэгч АРД ИРГЭД, ОЛОН ТҮМЭНД буянтай сайн үйлс болох нь дамжиггүй.

Та бүгдэд нэмэр болох үүднээс дараах журмыг хүргэж байна.

Баярлалаа.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
“Өмгөөлөгч” сэтгүүл

2020-02-12T07:48:46+00:00 February 12th, 2020|