ӨМГӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД

2020.02.29. “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2020.02.13-ны №07 /1109/ дугаарт “Монгол улсын шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хууль нийтлэгджээ. Тус хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтын “бөгөөд” гэсний өмнө “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” гэж нэмсүгэй” гэжээ.

Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2020-02-29T03:32:28+00:00 February 29th, 2020|