ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД ХҮСЭЛТ ИЛГЭЭВ

2020.03.06. Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос дэлхийн олон улс оронд тархаад байгаа COVID-19 халдварын үед хуульч, өмгөөлөгчид болон ард иргэдээ урьдчилан сэргийлэх зорилгоор зарим шүүх хуралдааныг /иргэн, захиргаа/ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР явуулах техник технологийн боломжтой эсэх талаар албан ёсны хүсэлтийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Э.Батбаярт хүргүүлэв.

Түүнчлэн Шүүхийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд шүүх хуралдааныг цахим хэлбэрээр явуулах саналыг албан ёсоор өгөхөөр болсныг дуулгая.

Шинэ коронавирусын халдвар буурахгүй, дэгдэлт идэвхжиж байгаа тул эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн:
– Гараа сайтар савандаж угаах
– Спиртэн суурьтай гар ариутгагч – санитол хэрэглэх
– Албан байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалт тогтмол зүүх
– Халуурах, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох, суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах
– Хувийн ариун цэврийг сайтар сахихыг ЭМЯ-аас анхааруулж буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн дээрх зааврыг ягштал мөрдсөнөөр өөрийгөө болон гэр бүл, найз нөхөд, хамт олноо коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж, өөрсдийн үнэт зүйл болсон эрүүл мэндээ хамгаалахад чухал алхам болох юм.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

 

2020-03-06T04:02:08+00:00 March 6th, 2020|