Үнэхээр бахархаж байна, энэ бол нийгмийн хариуцлага

2020.03.01-ний өдөр Хэнтий аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Д.Ганхуяг тэргүүтэй өмгөөлөгч Г.Баярсайхан, Х.Бязхан, Д.Баатарцогт нар маань нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, Хэнтийг тойрсон 11 постыг тойрч, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтынханд халуун хоол цайгаар үйлчилсэн мэдээллийг “Өмгөөлөгч” сэтгүүл дамжуулж байна.

Бусдад зориулсан сэтгэлийн өглөг эргээд эзэндээ ирэхдээ хэд дахин үржиж ирдэг гэж ард түмэн бэлгэшээдэг билээ.

Буянтай сайхан үйлс улам дэлгэрч байхыг хүсье.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
“Өмгөөлөгч” сэтгүүл

2020-03-13T12:42:33+00:00 March 13th, 2020|