САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИАР ЗОЧЛОВ

2020.04.06. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ч.Жадамба, “Өмгөөлөгч” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Эрдэнэчимэг нар Санхүү эдийн засгийн их сургуулийн ректор Б.Мөнхбаяр, сургалт, оюутан хариуцсан проректор Д.Анхтуяа, Захиргааны албаны дарга С.Батбуян нартай албан уулзалт хийв. Энэ үеэр Олон улсын нягтлан бодох бүртгэл санхүүгийн мэргэшсэн сургууль, Neuro маркетингийн судалгааны төв, номын сан, видео бичлэгийн танхим, хурлын танхим зэрэг СЭЗИС-ийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцсан юм.

Уулзалтын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбоо СЭЗИС-тай хамтран ажиллаж, цаашид хуульч, өмгөөлөгчдийг эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, магистр, докторын сургалтыг өмгөөлөгчдөд зориулсан уян хатан нөхцөлөөр шийдэж, онлайн сургалтад хамрагдах боломжийг олгох, диплом олгох сургалтад оройн ангид суралцах, бямба гарагт хичээллэх, цахимаар суралцах зэрэг хэрэгцээ шаардлагад нь тохирсон зохицуулалтуудыг хэрэгжүүлэх боломжийн талаар харилцан санал бодлоо солилцлоо.

Тун удахгүй Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Санхүү эдийн засгийн их сургууль хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар болсныг дуулгая.

Дэлгэрэнгүй мэдээллийг “Өмгөөлөгч” сэтгүүлээс хүлээн авч уншаарай.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2020-04-06T09:40:52+00:00 April 6th, 2020|