ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ТОМИЛОГДОВ  

2020.04.09. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн 2020.04.08-ны өдрийн №20/13 тоот тушаалаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн даргаар өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ томилогдож Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатараас Өмгөөлөгчдийн зөвлөлийн тэмдгийг албан ёсоор гардаж авлаа.

Уулзалтын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ч.Жадамба нар байлцаж, шинээр томилогдсон зөвлөлийн дарга Л.Номин-Эрдэнэд хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох өмгөөлөгчийн ажилд нь амжилт хүсээд, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны туг далбааг хүлээлгэн өгөв.

Дашрамд дурдахад Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Өмгөөлөгчдийн зөвлөлөөс Бор-Өндөрийн жоншоор урлан бүтээсэн соёмбот дурсгалын зүйлийг Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд дурсгав.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

 

 

2020-04-09T10:39:04+00:00 April 9th, 2020|