ӨМГӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД

2020.04.16. ХЗДХЯ-ны http://ama.mojha.gov.mn/news-detail/15 вэб сайтад Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 03-р сарын 13-ны өдрийн А/45 дугаар тушаалаар баталсан “Өмгөөлөгчдийн Холбооны Их хурлын төлөөлөгч сонгох журам”-ын “Хоёр”-ын 2.1-д заасныг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчид нэр дэвших, төлөөлөгч сонгох сонгуулийн цахим санал хураалтын товыг дараах байдлаар тогтоолоо. Үүнд:

  • Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчид нэр дэвших хугацааг Улаанбаатарын цагаар 2020 оны 05-р сарын 04-ний өдрийн 08:00 цагаас 2020 оны 05-р сарын 05-ны өдрийн 22:00 цаг хүртэл;
  • Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгч сонгох сонгуулийн цахим санал хураалтыг Улаанбаатарын цагаар 2020 оны 05-р сарын 06-ны өдрийн 08:00 цагаас 2020 оны 05-р сарын 08-ны өдрийн 22:00 цаг хүртэл явуулах.

Эрхэм өмгөөлөгч Та бүхэн Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчид нэр дэвших, төлөөлөгч сонгох сонгуулийн цахим санал хураалтад идэвхтэй оролцоно уу.

ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ИХ ХУРЛЫГ
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

2020-04-16T03:28:53+00:00 April 16th, 2020|