ШИНЭ НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

2020.05.04. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, доктор /Ph.D/ Ж.Оюунтунгалагийн “Иргэний эрх зүй I” ерөнхий анги ном шинээр худалдаанд гарчээ.

Тус ном нь “Иргэний эрх зүйн ойлголт”, “Иргэний эрх зүй салбар эрх зүй болох нь”, “Иргэний эрх зүйн эх сурвалж”, “Иргэний эрх зүйн харилцаа”, “Хэлцэл”, “Иргэний эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах”, “Төлөөлөл”, “Иргэний эрх зүйн хугацаа”, “Эдийн баялгийн эрх”, “Үүргийн эрх зүйн ерөнхий зохицуулалт”, “Үүргийн гүйцэтгэл”, “Гэрээний болон гэрээний бус үүргийн нийтлэг зохицуулалтууд” гэсэн 12 бүлэг хэсгээс бүрдэж байгаа юм.

Зохиогч өмнөх үгэндээ: “…Мэдээлэл технологийн хөгжилтэй зэрэгцэн хуулийн заалтыг унших, энгийн ухамсрын түвшинд тайлбарлах чадвар бараг иргэн бүрд байна. Энэ цаг үед хуульчийн хамгийн гол үүрэг бол хуулийн заалтын цаана агуулагдаж буй эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх үндэслэлийг зөв тодорхойлох, улмаар эрх зүйн зохицуулалтыг системчлэл, зорилго, үзэл баримтлалын үүднээс тайлбарлан хэрэглэх чадвартай байх явдал юм. Иргэний эрх зүйн зохицуулалтыг хэрэглэхийн тулд түүний суурь зарчмууд, тэдгээрийн утга агуулга, үндсэн хэм хэмжээ, институт, тэдгээрийн гүйцэтгэх чиг үүрэг зэргийг зохих түвшинд ойлгосон байх зайлшгүй шаардлагатай юм. Ийм учраас хүмүүсийн өдөр тутмын болон аж ахуй, бизнесийн үйл ажиллагаанд хамгийн түгээмэл хэрэглэгддэг иргэний эрх зүйн салбарын мэдлэгийг эрх зүйч, хуульчид гүн бат эзэмших нь тухайн хувь хүний мэргэжлийн төдийгүй нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой.” гэжээ.

Тус ном нь Номын дэлгүүрүүдээр 35.000 төгрөгөөр борлуулагдаж байгаа боловч эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Номын сангаас 30.000 төгрөгөөр худалдан авах боломжтой.

Холбоо барих: 70126861, 99768575

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2020-05-04T07:32:46+00:00 May 4th, 2020|