Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчид нэр дэвших ажиллагаа цахимаар эхэллээ

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 04-р сарын 14-ний өдрийн “Тов тогтоох тухай” А/16 дугаар тушаалын 1-д “Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчид нэр дэвших хугацааг Улаанбаатарын цагаар 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 08:00 цагаас 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 22:00 цаг хүртэл тогтоосугай” гэж заасны дагуу Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчид нэр дэвших ажиллагаа 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 08:00 цагт цахимаар эхэллээ.

Нэр дэвших ажиллагаа 2020.05.05-ны 22:00 цагт дуусгавар болох тул өмгөөлөгчид Та бүхэн идэвхтэй оролцоно уу.

 Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

 

2020-05-04T07:54:46+00:00 May 4th, 2020|