Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчид сонгогдов

2020.05.09. Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгч сонгох цахим санал хураалт 2020 оны 05-р сарын 06-08-ны өдрүүдэд амжилттай явагдаж, нийслэлд 296, орон нутагт 48, нийт 344 өмгөөлөгч төлөөлөгчөөр сонгогдлоо.

ХЗДХ-ийн сайдын 2020 оны 03-р сарын 13-ны өдрийн А/45 дугаар тушаалаар баталсан “Өмгөөлөгчдийн Холбооны Их хурлын төлөөлөгч сонгох журам”-ын 6.12-т “Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон хамгийн сүүлийн нэр дэвшигчийн авсан санал нь тэнцсэн бол санал тэнцсэн нэр дэвшигч бүрийг Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно” гэж заасны дагуу Нийслэлд 2 өмгөөлөгч, Дорноговь, Хөвсгөл аймагт тус тус 1 өмгөөлөгч санал тэнцсэн тул Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчөөр сонгогдсоныг дуулгая.

Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалттай доорх линкээр орж танилцана уу.

УЛААНБААТАР: http://mojha.gov.mn/wp-content/uploads/2020/05/%D0%9D%D0%98%D0%99%D0%A1%D0%9B%D0%AD%D0%9B.pdf

ОРОН НУТАГ: http://mojha.gov.mn/wp-content/uploads/2020/05/%D0%9E%D0%A0%D0%9E%D0%9D-%D0%9D%D0%A3%D0%A2%D0%90%D0%93.pdf

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
“Өмгөөлөгч” сэтгүүл

2020-05-09T05:22:48+00:00 May 9th, 2020|