“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ

2020.06.10. ХЗДХЯамтай хамтран гаргасан “Өмгөөлөгч” сэтгүүлийн №32/91/ тусгай дугаар хэвлэгдэн гарч, уншигч таны гарт очиж байна. Тус сэтгүүлд Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлаар хэлэлцэх Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дүрмийн төсөл, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн төсөл, Өмгөөллийн үйл ажиллагааны нэгдсэн шаардлагын төсөл, Хяналтын зөвлөлийн ажиллах журам болон шагналын журмын төслүүдийг багтаасан байна. Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн дээрх төслүүдтэй сайтар танилцаж, төсөлд оруулах өөрсдийн саналаа ирүүлээрэй.

Түүнчлэн Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчөөр Улаанбаатар хот болон орон нутгаас сонгогдсон 344 төлөөлөгчдийн нэрсийн жагсаалт тавигджээ.

Энэ удаагийн дугаарын “Зочин хоймор”-т Монгол улсын гавьяат хуульч Г.Оюунцэцэг уригдсан бөгөөд түүний өмгөөлөх байгууллагад ажил амьдралаа зориулсан түүхэн цаг хугацаагаар уншигч та бүхнийг аялуулах хөрөг найруулал нийтлэгдсэн байна.

“Онол, практик” буланд нийтлэгдсэн ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Ононгийн “Өмгөөлөгч /хуульч/ нь дэлхий нийтийн өмнө мөнгө угаах, терроризм болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэхэд хувь нэмэр оруулах эрхэм үүргийг хүлээдэг” нийтлэлийг “Өмгөөлөгч” сэтгүүл онцоллоо.

“Өмгөөлөгч” сэтгүүлийн 2020 оны захиалга улс орон даяар явагдаж байна. Та бүхэн захиалан уншихыг хүсвэл:

Худалдаа хөгжлийн банк 460 018 575
Хаан банк 503 488 8308 тоот
Сэтгүүлийн дансанд бүтэн жилд 4 дугаарын үнэ 40.000 төгрөг тушааж, сэтгүүлээ шууд гар дээрээ хүргүүлэн аваарай.

Утас: 70127491, 88112045, 99768575

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
“Өмгөөлөгч” сэтгүүл

2020-06-10T13:36:29+00:00 June 10th, 2020|