САЙН МЭДЭЭ

2020.06.22. БНСУ-ын Элчин сайдын яам Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран ажилладаг бөгөөд 2020.06.10-ны өдөр албан бичиг ирүүлсэн байна. БНСУ-ын Элчин сайдын яамнаас 2018.10.04-нөөс эхлэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч түүний гэр бүл /эхнэр, нөхөр, насанд хүрээгүй хүүхэд/-д олон удаагийн визний нөхцөлд хамруулахаар шийдвэрлэсэн байдаг.

Тус албан бичигт дурдсанаар 2020.05.25-ны өдрөөс эхлэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид БНСУ-ын Элчин сайдын яамнаас олон удаагийн виз мэдүүлэх тохиолдолд зөвхөн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн мөн эсэх талаарх тодорхойлолтыг үндэслэн БНСУ-ын Элчин сайдын яамнаас виз гаргаж өгөхөөр болсныг дуулгая.

БНСУ-ын Элчин сайдын яамнаас олон удаагийн виз мэдүүлэх өмгөөлөгч нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн байх ёстой бөгөөд гишүүний үүргийн зөрчилгүй байх шаардлага тавигдаж байгааг “Өмгөөлөгч” сэтгүүлээр дамжуулан уламжилж байна.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2020-06-22T06:16:19+00:00 June 22nd, 2020|