ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬД ОНЛАЙНААР СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ

2020.07.06. Олон улсын Улаанбаатарын их сургууль нь 1995 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 25 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг юм. Тус сургууль нь Хууль зүйн сургууль, Сувилахуйн сургууль, Хүмүүнлэгийн ухааны сургууль, Хөдөө аж ахуй инженерийн сургууль, Эдийн засгийн сургууль, Суурь боловсролын сургууль гэсэн 6 бүрэлдэхүүн сургуульд элсэлт авч, сургалт явуулж байна.

Олон улсын Улаанбаатарын их сургууль нь Дээд боловсролын тухай хуульд зааснаар эрх зүйн боловсрол олгох хөтөлбөрөөр үндсэн болон цагийн /өдөр, орой, эчнээ/ хэлбэрээр бакалавр, магистрын зэрэг олгох сургалт явуулж байгаа бөгөөд суралцагч суралцах хугацаандаа тэтгэлэг, хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Тус сургууль нь БНСУ-д суралцах, хичээллэх тааламжтай орчин нөхцөл, мэргэжлийн чадварлаг эрдэмтэн багш зэрэг бусад ижил төрлийн их, дээд сургуулиас давуу талтай юм.

Олон улсын Улаанбаатарын их сургуульд суралцах нөхцөл нь 12-р анги төгссөн хүүхдүүд бакалаврын өдрийн ангид, өмнө нь өөр дээд мэргэжлийн бакалавр төгссөн хүн бакалаврын ангид суралцах бол онлайнаар сурах боломжтой. Магистрын ангид суралцах бол хуульч магистр 1.5 жил, хуульч бус магистр 40 кредит цагийн хичээл судалж 1.5 жилээр онлайнаар суралцах боломжтой бөгөөд магистрын ангид /мэргэжлийн болон мэргэжлийн бус/ тус бүр 15-аас дээш оюутан хамрагдсан бол хичээлийг тухайн байгууллага дээр нь очиж заах боломжтой гэдгээрээ онцлогтой. Мөн төрийн албан хаагчид 30%-ийн хөнгөлөлттэй үнээр суралцах боломжийг олгож байгаа юм.

Эрхэм хуульч, өмгөөлөгчид та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар холбогдон аваарай.

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Намянжүгийн гудамж

Утас: 462046, 88112045, 99630060

Факс: 976-11-462040

E-mail: info@iuu.edu.mn, iuu.edu.mn

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2020-07-06T04:07:45+00:00 July 6th, 2020|