ШИНЭ НОМ ХУДАЛДААНД ГАРЛАА

2020.08.06. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Г.Хишигсүрэнгийн эмхэтгэсэн “Давхар татварын гэрээ” ном худалдаанд гарлаа. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ч.Жадамба, “Өмгөөлөгч” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Эрдэнэчимэг нарт өмгөөлөгч Г.Хишигсүрэн өөрийн эмхэтгэсэн “Давхар татварын гэрээ” номынхоо дээжээс өргөн барьж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны номын санд 10 ном бэлэглэв.

Сүүлийн жилүүдэд олон улсын харилцаа хөгжихийн хэрээр улс орнуудын хамтын ажиллагааны хүрээнд татвар төлөгчдийн тоо эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан татварын хууль тогтоомж зөрчих, тайлангаа буруу гаргах, татвараа нуух оролдлого жил бүр нэмэгдсээр байна. Олон улсын хувьд татвар төлөх системийг боловсронгуй болгох зорилгоор татварын гэрээний аргыг улс орнууд түлхүү хэрэглэх болсон билээ.

Иймд оюутан, эрдэмтэн багш нар, судлаач, татвар төлөгч, татварын улсын байцаагч нарт нэгдсэн байдлаар гэрээтэй танилцах, судалгаа сургалтад ашиглах боломжийг бүрдүүлж, Монгол улсаас бусад улстай байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-үүдийг эмхэтгэн боловсруулсан байна.

Тус ном нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны номын санд цөөн тоогоор ирсэн бөгөөд 25.000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Холбоо барих утас: 70126861, 80194411 /С.Уранжаргал/

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2020-08-06T10:57:27+00:00 August 6th, 2020|