ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН 90 ЖИЛИЙН ОЙД БАЯР ХҮРГЭВ

2020.08.14. Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн, гавьяат хуульч Г.Оюунцэцэг, З.Сүхбаатар, Б.Оюу-Эрдэнэ, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ч.Жадамба, “Өмгөөлөгч” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Эрдэнэчимэг нар баяр хүргэж, УЕП-ын орлогч М.Чинбат, С.Алиманцэцэг, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн дарга Б.Бат-Орших нарт дурсгалын зүйл гардуулав.

Уулзалтын үеэр МУ-ын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханы 2020.08.07-ны өдрийн Б/237 тоот тушаалаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатарыг “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн хүндэт тэмдэг”-ээр шагнасныг УЕП-ын орлогч М.Чинбат гардуулав.

Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойн баярын мэндийг үе үеийн ахмад прокурорууд, прокурорууд, тэдний гэр бүлийн гишүүдэд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нийт гишүүдийнхээ өмнөөс баяр хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

 

 

 

2020-08-14T03:11:36+00:00 August 14th, 2020|