ТАЛАРХАЛ ИРҮҮЛЭВ

2020.08.19. Иргэн В.Батцэнгэлийн зүгээс Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч М.Цогтбаатарт доорх талархал ирүүлснийг “Өмгөөлөгч” сэтгүүл дамжуулан хүргэж байна.

Өмгөөлөгч М.Цогтбаатар нь иргэн В.Батцэнгэлийн зөрчигдсөн эрхийг хууль ёсны хүрээнд хамгаалан өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ мэргэжлийн ур чадвар гарган ажилласны үр дүнд Улсын дээд шүүхийн 2019 оны 11-р сарын 20-ны өдрийн 589 дүгээр тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулсан аж.

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үйлсэд нэгэн үзүүрт сэтгэлээр ажилладаг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нийт гишүүн хуульч, өмгөөлөгч та бүгдэд жирийн иргэдээс ирүүлсэн чин сэтгэлийн ТАЛАРХАЛЫГ “Өмгөөлөгч” сэтгүүл олон нийтэд хүргэхдээ үргэлж баяртай байдгийг дуулгая.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
“Өмгөөлөгч” сэтгүүл

2020-08-19T04:28:39+00:00 August 19th, 2020|