ЭРХЭМ ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД

2020.09.22.  Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос жил бүр “Олон улсын ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан Өмгөөлөх байгууллагад олон жил, үр бүтээлтэй ажиллаж, өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад өмгөөлөгчдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.

Дэлхий даяар тархсан COVID-19 коронавирусийн цар тахлын улмаас нэг дор олон хүн цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилж байгаатай холбогдуулан ахмад өмгөөлөгчдийн хүсэлтээр мөнгөн хандив өгөхөөр шийдвэрлэсэн юм.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос 2020.10.01-ний өдөр зохион байгуулах “Олон улсын ахмадын баяр”-ыг ивээн тэтгэж, ахмад өмгөөлөгчдөд хүндэтгэл үзүүлж, буян үйлдэж, хамтран ажиллах Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн Хуульч, өмгөөлөгч болон Өмгөөллийн нөхөрлөлүүд 7012-6862, 99060459    /Ц.Мөнхтуяа/ дугаарт холбогдоно уу.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2020-09-22T05:20:45+00:00 September 22nd, 2020|