МЭНДЧИЛГЭЭ

НҮБ-аас анх 1990 онд ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гарснаар дэлхийн олон орон жил бүрийн 10-р сарын 1-ний өдрийг Ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах, үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн уламжлалтай билээ.

Манай ахмад өмгөөлөгчид Монголын Өмгөөлөгчдийн байгууллагын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох ариун үйл хэрэгт залуу үедээ үлгэр дуурайл үзүүлэн өмгөөллийн мэргэшсэн ажилдаа үнэнч, тууштай ажилласныг баярын энэ өдөр цохон тэмдэглэж байна. Ахмад өмгөөлөгчдөд тавих халамж, тусламж үйлчилгээ нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны үндсэн чиг үүргийн анхаарлын төвд байнгын байх ёстой билээ.

Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн нийт ахмад өмгөөлөгчиддөө эрүүл энх, саруул сайхан байхыг хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ

ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ГАНБААТАР

 

2020-10-01T00:29:52+00:00 October 1st, 2020|