МЭДЭЭЛЭЛ

2020.10.13. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд ирүүлсэн 2020.10.02-ны өдрийн 403 тоот албан бичгийн хүрээнд дараах мэдээллийг “Өмгөөлөгч” сэтгүүл дамжуулан хүргэж байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2 дугаар улирлын байдлаар 2020 онд нийт 2211 хэрэг хүлээн авч 1721 хэрэг шийдвэрлэж, 113 хэрэг хуульд заасан үндэслэлээр хойшилсноос 75 хэргийн шүүх хуралдаан өмгөөлөгчөөс шалтгаалан хойшилжээ.

  1. Шүүх хуралдаан хойшилсон шалтгаан нөхцөл:
  • Эрүүл мэндийн шалтгаантай – 11
  • Даргалагч шүүгчээс татгалзсан – 1
  • Ээлжийн амралттай – 1
  • Гэрч, хохирогч, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах – 3
  • Ар гэрийн гачигдалтай – 3
  • Хэргийн материалтай танилцах – 10
  • Шинээр нотлох баримт гаргаж өгөх – 1
  • Шүүх хуралдаан давхацсан – 31
  • Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох – 1
  1. Шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр 7 шүүх хуралдаан хойшилжээ.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

 

 

2020-10-13T04:52:15+00:00 October 13th, 2020|