МОНГОЛЫН ОЛОН УЛСЫН АРБИТРЫН 90 ЖИЛИЙН ОЙД БАЯР ХҮРГЭВ

2020.10.23. Монголын улсад Арбитрын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, Б.Ганбаатар, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ч.Жадамба, “Өмгөөлөгч” сэтгүүлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Эрдэнэчимэг нар оролцож, баярын мэнд дэвшүүлээд Монголын Олон Улсын Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаярт дурсгалын зүйл гардуулав.

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр нь 1960 онд анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Монгол Улс дахь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байнгын арбитр юм. Тус арбитр нь 21 аймагт салбартай, Ази Номхон далайн орнуудын Арбитрын холбооны гишүүн бөгөөд олон улсын 20 гаруй арбитрын байгууллагуудтай хамтран ажилладаг. Арбитрын бүрэлдэхүүнд хууль, эдийн засаг, санхүү, уул уурхайн мэргэжлийн мэргэшсэн дотоодын 51, гадаад /ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, Хонг Конг, Польш/-ын 11, нийт 62 арбитрчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. МОУА нь эдийн засаг, бизнесийн холбогдол бүхий гэрээ, хэлцлээс үүссэн маргааныг арбитрын журмаар хянан шийдвэрлэж, Монгол Улсад арбитрын үйл ажиллагааг сурталчлах, хөгжүүлэх, сургалт судалгаа явуулах, гадаад дотоодод төлөөлөх, хууль зүйн зөвлөгөө өгөх, арбитрын холбогдолтой ном сэтгүүл хэвлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Түүхт 90 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж буй Монголын Олон Улсын Арбитрын дарга, хатагтай С.Энхцэцэг болон бүх арбитрч та бүхэнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нийт гишүүдийн нэрийн өмнөөс амжилт бүтээл арвин, аз хиймориор дүүрэн бялхаж явахын өлзий дэмбэрэлтэй ерөөл өргөе.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2020-10-23T06:06:12+00:00 October 23rd, 2020|