МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР М.БААСАНБАТ ТОМИЛОГДОВ

2020.11.09. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2020 оны 10-р сарын 31-ний өдрийн тогтоолоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгчөөр хуульч, өмгөөлөгч Мөнхбаатарын Баасанбат томилогдов.

ТАНИЛЦУУЛГА

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат 1979 онд Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн. 2002 онд “Их засаг” Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчөөр 13 дахь жилдээ ажиллаж байна. 2012-2020 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан манай шилдэг тэргүүний өмгөөлөгчдийн нэг юм.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2002 онд “Бридж констракшн” ХХК-д хүний нөөцийн менежер;
  • 2003-2007 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд бичиг хүргэгч, нарийн бичгийн дарга;
  • 2008 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй 13 жил Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч;
  • 2008-2013 онд “Элч” хууль зүйн товчоонд өмгөөлөгч;
  • 2013-2020 онд Өмгөөллийн “Монгол элч консалтинг” ХХН-ийн өмгөөлөгч;
  • 10.31-ний өдрөөс эхлэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байна.

ШАГНАГДСАН БАЙДАЛ:

  • 2010 онд Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу” алтан медаль;
  • 2011 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Өмгөөлөгчийн алдар” алтан медаль;
  • 2012 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дээд шагнал “Тэргүүний өмгөөлөгч” цол тэмдэг;
  • 2013 онд Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль” цол тэмдэг;
  • 2014 онд Баянгол дүүргийн “Хүндэт тэмдэг”;
  • 2017 онд Монголын хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”;
  • 2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнагдсан

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгчөөр томилогдсон хуульч, өмгөөлөгч М.Баасанбат Танд хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд нь өндөр амжилтыг хүсэж, сайн сайхан бүхнийг хүсье.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

НИЙСЛЭЛИЙН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨЛ

2020-11-09T10:45:18+00:00 November 9th, 2020|