УДШ-ЭЭС ӨМГӨӨЛӨГЧДИЙН НЭГДСЭН БҮРТГЭЛ ХҮЛЭЭН АВАВ

 

2020.11.11. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн 2020.11.10-ны өдрийн №20/07 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын дээд шүүхийн http://supremecourt.mn/ сайтад 2013 оны 07-р сарын 26-ны өдрөөс 2020 оны 01-р сарын 09-ний өдрийг хүртэл “Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрх олгосон нэгдсэн бүртгэл”-д бүртгэгдсэн 3251 өмгөөлөгчийн бүртгэлийг Улсын дээд шүүхээс цахим болон хэвлэмэл хэлбэрээр албан ёсоор хүлээж авах арга хэмжээ болов.

Тус арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүх, “Өмгөөлөгч” сэтгүүлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Эрдэнэчимэг, сэтгүүлч З.Өлзийдарь, Сургалт, судалгааны менежер О.Амартүвшин нар оролцов.

2020 оны 11-р сарын 11-ний өдрөөс эхлэн “Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрх олгосон нэгдсэн бүртгэл”-д бүртгэгдсэн нийт өмгөөлөгчийн бүртгэл Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд харьяалагдах болсныг албан ёсоор нийт хуульч, өмгөөлөгч та бүхэнд дуулгая.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

             

           

 

2020-11-11T06:45:15+00:00 November 11th, 2020|