МЭДЭГДЭЛ

           Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолын дагуу улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос нийт гишүүн хуульч, өмгөөлөгч та бүхэнд зориулж дараах мэдэгдлийг хийж байна.
          Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН зэрэгт 2020 оны 11-р сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 11-р сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл шилжсэнтэй холбогдуулан Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн иргэд, үйлчлүүлэгчидтэйгээ ажлын байрандаа биечлэн уулзахыг тав хоногийн хугацаанд хязгаарлаж, зөвхөн ЦАХИМ хэлбэрээр хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж ажиллахыг анхаарна уу?
Жич: Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн жагсаалтыг хуульч, өмгөөлөгч та бүхэнд хүргэж байна.
  • Эрчим хүчээр хангах үйл ажиллагаа
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйл ажиллагаа
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  • Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа
  • Банкны төлбөр, тооцооны үйл ажиллагаа
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа
  • Шүүх, прокурорын үйл ажиллагаа
  • Оршуулгын үйл ажиллагаа зэрэг болно.
Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан коронавирусийн цар тахлын талаар Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан аливаа заавар, зөвлөмжид хүндэтгэлтэй хандаж, өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалахыг хүсье.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
2020-11-13T07:45:39+00:00 November 13th, 2020|