УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНД АЛБАН БИЧГИЙН ХАРИУГ ИРҮҮЛЭВ

2020.11.18. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт хүргүүлсэн албан бичгийн хариуг өнөөдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд ирүүлэв.
Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы дэглэмийн үед Шүүх, прокурорын байгууллагын үйл ажиллагаанд оролцохдоо халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж оролцохыг Улсын Онцгой Комиссоос ирүүлсэн албан бичигт дурдсаныг “Өмгөөлөгч” сэтгүүл дамжуулан хүргэж байна.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ
2020-11-18T03:30:01+00:00 November 18th, 2020|