НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССТ 75 ӨМГӨӨЛӨГЧИЙН QR КОД АВАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭВ

2020.12.23. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнтэй холбогдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос өнөөдөр 75 өмгөөлөгчийн QR код авах хүсэлтийг Нийслэлийн онцгой комисст илгээв.

Хатуу хөл хорионы дэглэмийн үед өмгөөллийн үйл ажиллагаа явуулж, замын хөдөлгөөнд оролцохдоо Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн COVID-19 цар тахлаас өөрийгөө болон бусдыг хамгаалж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж оролцохыг хүсье.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

2020-12-23T12:39:38+00:00 December 23rd, 2020|