НОК-ООС ИРҮҮЛСЭН АНХААРУУЛГЫГ ХҮРГЭЖ БАЙНА

2020.12.24. Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд Гамшгаас хамгаалах “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнтэй холбогдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны holboo@ama.org.mn и-мэйл хаягаар ирүүлсэн өмгөөлөгчдийн автомашины QR код авах хүсэлтийг НОК-т илгээж байна.

Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэнд Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл QR кодтой холбоотой Нийслэлийн онцгой комиссоос ирүүлсэн АНХААРУУЛГЫГ хүргэж байна.

  1. Тусгай зөвшөөрөл бүхий QR кодтой автомашин нь өмгөөлөгч түүний гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй байхыг зөвшөөрсөн боловч зөвхөн өмгөөлөгч өөрөө тухайн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцоно. Хэрэв тухайн өмгөөлөгчийн эхнэр нөхөр, үр хүүхэд, хамаатан садан тухайн QR кодтой автомашинаар замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ.
  2. Автомашины QR код бүхий тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамж баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээнэ.
  3. Тухайн өмгөөлөгч нь QR код бүхий тээврийн хэрэгслийг авто зогсоолд байрлуулах, утасны дугаараа үлдээх зэргээр бусдад саад учруулахгүй замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцоно уу.
  4. НОК-оос өмнө нь Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл авсан өмгөөлөгчид Монголын Өмгөөлөгчдийн Холбооны holboo@ama.org.mn и-мэйл хаягт QR код авах хүсэлтийг дахин илгээж давхардуулахгүй байхыг Нийслэлийн онцгой комиссоос анхааруулж байна.

Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн хатуу хөл хорионы дэглэмийн үед өмгөөллийн үйл ажиллагаа явуулж, замын хөдөлгөөнд оролцохдоо “COVID-19” коронавируст халдвараас өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин оролцохыг уриалж байна.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

2020-12-24T08:23:07+00:00 December 24th, 2020|