ШЕЗ БОЛОН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРУУДАД АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛЭВ

2021.01.11. Шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг цахимаар болон биечлэн оролцуулж байгаатай холбогдуулан өмгөөлөгчдөөс ирүүлсэн санал хүсэлт, гомдол мэдээллийн дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос Шүүхийн байрны эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж, хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангаж ажиллахыг хүссэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны №21/11 тоот албан бичгийг 2021.01.06-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газарт тус тус хүргүүлэв.
Шүүх хуралдааны танхимд хэт олноор цуглуулах, хүн хоорондын зай баримтлаагүйгээс болж, халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан дүүргүүдийн Эрүү, Иргэний анхан шатны шүүхийн тамгын газарт мэдэгдэл хүргүүлснийг дуулгая.
Хуульч, өмгөөлөгч та бүхэн өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж, шүүх хуралдаанд оролцохдоо маск зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж оролцохыг хүсье.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
2021-01-12T06:45:59+00:00 January 11th, 2021|