ӨМГӨӨЛӨГЧИЙН НЭГДСЭН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2021.01.11. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2020.12.15-ны №17 тогтоолоор батлагдсан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Бүртгэлийн нэгдсэн журмыг дагаж мөрдөх журам”-ын 2 дугаар зүйлд заасны дагуу 2021.02.01-ний дотор “Өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэл” зохион байгуулагдана.
“Монголын Өмгөөлөгчдийн Холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ын Гуравдугаар бүлгийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасны дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэл”-д бүртгэх ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан дараах мэдээллийг 2021.01.22-ны өдрийг хүртэл Монголын Өмгөөлөгчдийн Холбооны negdsenburtgel@gmail.com и-мэйл хаяг, шуудангаар болон биечлэн хүргүүлнэ үү. Үүнд:
1. Иргэний үнэмлэхний хуулбар;
2. Дипломын хуулбар;
3. Цээж зураг – 3%;
• 4х6 хэмжээтэй
• Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан байх
• Зургийг файлаар ирүүлэхдээ овог, нэрээ тодорхой бичих
• Зургийг шуудангаар болон биечлэн авчирч өгөхдөө зурагны ард овог нэрээ бичих
4. Батлагдсан маягтын дагуу бөглөсөн анкет /Өмгөөлөгчийн анкет ТАТАХ/
5. Хуульчийн гэрчилгээний хуулбар;
6. Ажлын байрны талаарх мэдээлэл;
7. Өмгөөллийн үйл ажиллагаанд ашиглах харилцах дансны талаарх банкны тодорхойлолт;
8. Бүртгэлийн хураамж – 10.000 төгрөг /үнэт цаас дээр хэвлэгдэх өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ болон өмгөөлөгчийн үнэмлэхний үнэ багтсан болно/
Жич: Данс: ХХБ 460 048 161
Хүлээн авагч: Монголын Өмгөөлөгчдийн Холбоо /Овог, нэр, регистрийн дугаараа тодорхой бичиж шилжүүлэх/
Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 70126861, 99181233 /Б.Баттуул/, 70126862, 95266762 /О.Амартүвшин/, 99060459 /Ц.Мөнхтуяа/ дугаараас лавлана уу.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
2021-01-21T02:27:47+00:00 January 11th, 2021|