МЭДЭЭЛЭЛ

2021.01.18. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, дэд ерөнхийлөгч М.Баасанбат нар Удирдах зөвлөлийн гишүүн М.Алтан-Өлзийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Удирдах зөвлөлийн гишүүн М.Алтан-Өлзий Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ажлын албанд Sony VPL-EX100 маркийн проекторыг өмгөөлөгчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сургалт судалгаа явуулахад зориулж хандивласан бөгөөд Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагааг цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Тус проекторыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос явуулдаг хуульчийн багц цагийн сургалтад ашиглах бөгөөд Сургалт, шалгалт хариуцсан мэргэжилтэн О.Амартүвшинд хүлээлгэн өглөө.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Алтан-Өлзий танд нийт гишүүн хуульч, өмгөөлөгчдийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

2021-01-19T01:05:52+00:00 January 18th, 2021|