ӨМГӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД

2021.01.18. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн хурлын 2020.10.31-ний №15 тогтоолоор  “Өмгөөлөгч баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх, хадгалах журам”-ыг баталсан билээ. Тус журамд заасныг үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн 2020.11.27-ны өдрийн №20/22 тушаалаар “Өмгөөлөгчийн баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудасны загвар”-ыг баталсан бөгөөд 2021.01.08-ны өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбоо пэйж хуудсанд албан ёсоор мэдээлэл тавигдсан юм.

“Өмгөөлөгч баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх, хадгалах журам”-ын 1.1-д “Энэхүү журмын зорилго нь Монголын Өмгөөлөгчдийн Холбоо /цаашид “Өмгөөлөгчдийн холбоо” гэх/-ны өмгөөлөгч баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж журамд зааснаар Өмгөөлөгчийн хэвлэмэл хуудасны загварыг өмгөөлөгчдөд хүргэсэн боловч гишүүн өмгөөлөгчдийн ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн “ГИШҮҮН” гэх үгийг нэмж засвар оруулснаар Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэнд дахин хүргэж байна.

Тус журмын Хоёрдугаар бүлгийн 4 дүгээр зүйлийн “Хэвлэмэл хуудас хийлгэх” 4.1-д “Өмгөөлөгч нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэнээс хойш 30 хоногийн дотор өөрийн нэр бүхий хэвлэмэл хуудсыг энэ журмын 2.1-д заасан загварын дагуу өөрөө хийлгэнэ” гэж заасны дагуу батлагдсан загвар, стандартыг чанд баримтлан өмгөөлөгчийн хэвлэмэл хуудсыг хэвлүүлэн ашиглана уу.

Жич: Өмнө нь Улсын дээд шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн өмгөөлөгчид шинээр баталгааны тэмдэг авахгүй бөгөөд зөвхөн Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд шинээр гишүүнээр элсэж байгаа өмгөөлөгчдөд хамааралтай болно.

Түүнчлэн өмгөөллийн хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлүүд өмнө хэрэглэж байсан албан бланк, хэвлэмэл хуудсаар үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

2021-01-21T02:33:29+00:00 January 18th, 2021|