ӨМГӨӨЛӨГЧДИЙН НЭГДСЭН БҮРТГЭЛ 2021.01.22-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ ЯВАГДАНА

2021.01.18. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэл явагдаж байгаатай холбогдуулан дараах бичиг баримтыг 2021.01.22-ны өдрийг дуустал Монголын Өмгөөлөгчдийн Холбооны negdsenburtgel@gmail.com и-мэйл хаяг, шуудангаар эсвэл биечлэн хүргүүлнэ үү. Үүнд:

  1. Иргэний үнэмлэхний хуулбар;
  2. Дипломын хуулбар;
  3. Цээж зураг – 3%;
  • 4х6 хэмжээтэй
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан байх
  • Зургийг файлаар ирүүлэхдээ овог, нэрээ тодорхой бичих
  • Зургийг шуудангаар болон биечлэн авчирч өгөхдөө зурагны ард овог нэрээ бичих
  1. Батлагдсан маягтын дагуу бөглөсөн анкет /Анкет татах/
  2. Хуульчийн гэрчилгээний хуулбар;
  3. Ажлын байрны талаарх мэдээлэл;
  4. Өмгөөллийн үйл ажиллагаанд ашиглах харилцах дансны талаарх банкны тодорхойлолт /Өмгөөллийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа ямар хэлбэрээр эрхэлж байгаагаас үл хамааран ажлын байр, банканд харилцах данстай байна” гэж заасны дагуу харилцах дансны тодорхойлолтыг авч байгаа болно./
  5. Бүртгэлийн хураамж – 10.000 төгрөг /үнэт цаас дээр хэвлэгдэх өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ болон өмгөөлөгчийн үнэмлэхний үнэ багтсан болно/

Данс: ХХБ 460 048 161

Хүлээн авагч: Монголын Өмгөөлөгчдийн Холбоо /Овог, нэр, регистрийн дугаараа тодорхой бичих/

Жич: Өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэл нь 2020.01.09-ний өдрийн 17:30 цагаас өмнө Улсын дээд шүүхэд хуульчийн Шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн өмгөөлөгчдөд хамааралтай болно.

Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 70126861, 99181233 /Б.Баттуул/, 70126862, 95266762 /О.Амартүвшин/, 99060459 /Ц.Мөнхтуяа/ дугаараас лавлана уу.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

2021-01-21T02:27:00+00:00 January 18th, 2021|