2021.01.22. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлийн хугацааг 2021.01.29-ний өдрийг хүртэл сунгаж байна. Энэ хугацаанд өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх материалыг negdsenburtgel@gmail.com и-мэйл хаяг эсвэл шуудангаар хүлээж авахаас гадна тухайн өмгөөлөгч Өмгөөлөгчдийн Холбооны Ажлын албанд биечлэн хүргүүлж болно.
Өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ үү. Үүнд:
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Дипломын хуулбар;
- Цээж зураг – 3%;
- 4х6 хэмжээтэй
- Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан байх
- Зургийг файлаар ирүүлэхдээ овог, нэрээ тодорхой бичих
- Зургийг шуудангаар болон биечлэн авчирч өгөхдөө зурагны ард овог нэрээ бичих
- Батлагдсан маягтын дагуу бөглөсөн анкет /Анкет татах/
- Хуульчийн гэрчилгээний хуулбар;
- Ажлын байрны талаарх мэдээлэл;
- Өмгөөллийн үйл ажиллагаанд ашиглах харилцах дансны талаарх банкны тодорхойлолт /Өмгөөллийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа ямар хэлбэрээр эрхэлж байгаагаас үл хамааран ажлын байр, банканд харилцах данстай байна” гэж заасны дагуу харилцах дансны тодорхойлолтыг авч байгаа болно./
- Бүртгэлийн хураамж – 10.000 төгрөг /үнэт цаас дээр хэвлэгдэх өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ болон өмгөөлөгчийн үнэмлэхний үнэ багтсан болно/
Данс: ХХБ 460 048 161
Хүлээн авагч: Монголын Өмгөөлөгчдийн Холбоо /Овог, нэр, регистрийн дугаараа тодорхой бичих/
Жич: Өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэл нь 2020.01.09-ний өдрийн 17:30 цагаас өмнө Улсын дээд шүүхэд хуульчийн Шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн өмгөөлөгчдөд хамааралтай болно.
Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 70126861, 99181233 /Б.Баттуул/, 70126862, 95266762 /О.Амартүвшин/, 99060459 /Ц.Мөнхтуяа/ дугаараас лавлана уу.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА