МЭДЭЭЛЭЛ

2021.01.25. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, дэд ерөнхийлөгч М.Баасанбат нар 2021.01.21-ний өдөр Өмгөөллийн “Жалайр Чо” ХХН-ийн өмгөөлөгч Ж.Сувд-Эрдэнийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр өмгөөлөгчдийн Цахим шүүх хуралдаанд оролцох нөхцөл боломжийг сайжруулахад зориулж Өмгөөллийн “Жалайр Чо” ХХН-өөс Sony Bravia 43 инчийн 4K HDR Android TV-ийг хандивласныг Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд гардуулж өгөв.
Өмгөөлөгчдөд нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг хандивласан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөллийн “Жалайр Чо” ХХН-ийн захирал Д.Нямдорж болон хамт олонд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчдийн өмнөөс талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
2021-01-25T11:30:56+00:00 January 25th, 2021|