МЭДЭЭЛЭЛ

2021.01.25-ны өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ Удирдах зөвлөлийн дарга Б.Баатарсайхан, өмгөөлөгч Д.Алтансүх, Л.Ган-Очир нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр өмгөөллийн “Соёмбо легал партнерс” ХХН-өөс Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ажлын албаны өдөр тутмын албан хэрэгцээнд зориулж, Dell Intel Core i5 иж бүрэн компьютерыг хандивлав.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хандив өргөсөн Удирдах зөвлөлийн дарга Б.Баатарсайхан болон өмгөөллийн “Соёмбо легал партнерс” ХХН-ийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

2021-01-25T11:44:08+00:00 January 25th, 2021|