МЭНДЧИЛГЭЭ

Монгол түмний үндэсний их баяр XVII жарны “Цөөвөр” хэмээх цагаагчин төмөр үхэр жилийн Шинийн нэгний баярын мэндийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нийт гишүүн хуульч, өмгөөлөгчид, үе үеийн ахмад өмгөөлөгчид, тэдний гэр бүлийн гишүүд, хамтран ажилладаг байгууллага, хамт олонд хүргэж, САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ дэвшүүлж байна.
Цахим золголт хийж, төр түмнээрээ төвшин амгалан, хотол олноороо энх тунх байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөе.
            САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ
ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛДЫН ОЮУ-ЭРДЭНЭ
2021-02-11T15:55:24+00:00 February 11th, 2021|