ӨМГӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД

2021.02.11. Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 2021.02.11-23-ны өдрүүдэд үйл ажиллагааг нь хязгаарлахгүй 14 байгууллагын жагсаалтад Өмгөөллийн үйл ажиллагаа багтсан.
Засгийн газрын 2021.02.10-ны өдрийн хуралдаанаар Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэх болон иргэний үнэмлэхтэй зорчихоор шийдвэрлэсэн.
Иймд хөл хорионы өдрүүдэд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зайлшгүй шаардлагатай өмгөөлөгчдөд 2021.02.16-ны өдрөөс эхлэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос албан тодорхойлолт олгоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70126861, 99181233 /Б.Баттуул/ дугаараас лавлана уу.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
2021-02-11T14:27:07+00:00 February 11th, 2021|