“ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

 

2021.02.25-нд ХЗДХЯ-аас зохион байгуулсан “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэгт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж үг хэлж, “Хувь хүний нууц, холбогдох мэдээллийг хамгаалах харилцааг зохицуулж буй эрх зүйн орчин болон практик судалгаа”-г Өмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХН-ийн Удирдах партнер О.Номинчимэг танилцуулсан юм.

Тус хэлэлцүүлгийн үеэр сүүлийн жилүүдэд үйлчилгээний газруудад хэрэглэгчийн худалдан авалтын үнийн дүнд суурилсан оноо цуглуулах, хувь хүнийг баталгаажуулах зорилгоор хурууны хээ болон бусад мэдээллийг цуглуулах нь түгээмэл болсонтой холбогдуулан мэдээллийг тухайн хүнээс зөвшөөрөл авалгүйгээр цуглуулах, өөр зорилгоор ашиглах, бүртгэх, бусдад дамжуулах, алдагдах, дуу дүрсний бичлэгийн төхөөрөмж ашиглан хүний хувийн мэдээлэл цуглуулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэх, хувь хүний мэдээллийг хамгаалахтай холбоотой харилцааг бие даасан хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагатай асуудлаар харилцан санал солилцов.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

           

 

2021-02-25T06:38:25+00:00 February 25th, 2021|