МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/

 

Хэрэгжих хугацаа: Энэ хуулийг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

51 дүгээр зүйл.Шүүгчийн ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалт

51.1.Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана.

51.2.Өөрийн хүсэлтээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

51.3.Шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

 

2021-03-01T10:35:04+00:00 March 1st, 2021|