МЭДЭЭЛЭЛ

Газрын тухай хууль /2002/-ийн эрдэм шинжилгээ, судалгаа хэрэглээний тайлбар болох “Газрын харилцаа, хөрөнгийн эрхийн цувралын хүрээнд: Монгол Улсын Газрын тухай хуулийн тайлбар” ном тун удахгүй хэвлэгдэн нийтийн хүртээл болно.

Хуульч, судлаач В.Энхтамир нь газрын харилцаа, хөрөнгийн эрхийн цуврал бүтээлийнхээ хүрээнд “Монгол Улсын Газрын тухай хуулийн тайлбар” номыг гаргаж байгаа бөгөөд энэхүү бүтээл нь дараах онцлогтой. Үүнд:

  • Газрын тухай хуулийн түүхэн хөгжил, үзэл баримтлал, практик хандлагын талаарх ерөнхий тайлбар хэсэг;
  • Зүйл, заалт бүрд нийт 700 гаруй тайлбар хийсэн /100 гаруй жишээ, 20 гаруй шүүмж, 10 гаруй шигтгээ г.м/;
  • Зохиогчийн хүсэлтийн дагуу мэргэшсэн хуульчид зарим зүйл, заалтад тусгайлан нэмэлт тайлбар хийсэн;
  • Шүүхийн зарим бодит маргаанд тулгуурласан тул судалгаа, практик хэрэглээний өндөр ач холбогдолтой гэх мэт олон давуу талтай.

Тус номыг зохиогчийн 99117686 утсаар холбогдон хямдралтай үнээр урьдчилан захиалах боломжтой.

2021-08-05T05:10:00+00:00 August 5th, 2021|